Олон улсын МАРАФОН болов

Нийслэлийн ИТХ, "Ар Монгол тревэл" группын хамтран зохион байгуулдаг "Улаанбаатар" олон улсын марафон өнгөрөгч бямба гаригт боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулсан тэмцээнд АНУ, ОХУ, Ирланд, Итали, БНСУ зэрэг 12 орны 96 тамирчин нийт 360 гүйгч оролцжээ. 1.5 тав, 21.2, 42.195 километрийн зайд тамирчид хурд сорьж аваргуудаа шалгаруулсан. 41.195 километрийн зайд эрэгтэй тамирчдаас "Алдар" спорт хорооны Ц.Бямбажав тэргүүн байранд орсон бол хоёрдугаар байранд нийслэлийн Хөдөлгөөни эргүүлийн газрын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Цэрэнпил шалгарсан юм.

Эмэгтэй тамирчдаас олимпийн эрх аваад байгаа олон улсын хэмжээний мастер, Дорноговь аймаг дахь ЭМШУИС-ийн салбар сургуулийн оюутан Л.Отгонбаяр тэргүүлэв. Уг марафон нь нийтийн бие тамирыг хөгжүүлэх, эрүүл аж төрх ёсыг хэвшүүлэх зорилготой. Тэмцээнд оролцогсдын хамгийн бага нь есөн настай байсан бол ахмад нь 69-тэй. Мөн АНУ, ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтан урилгаар оролцжээ.

back